Танхимын сургалттай харьцуулахад цахим сургалт цөөн жилийн түүхтэй ч дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед суралцах хамгийн шилдэг арга зам болоод байна. АНУ-ын "Learning House and Aslanian Market Research" судалгааны байгууллагаас явуулсан судалгаагаар нийт суралцагчдын 86% нь цахим сургалт төлсөн төлбөрөөс нь илүү болон дүйцэхүйц үр дүнтэй байсан гэж хариулжээ. Мөн тус судалгаанд, танхимаар болон цахимаар суралцаж байсан оролцогчдын 85% нь "цахимаар суралцахыг илүүд үзнэ" гэжээ.